Tuesday, April 8, 2014

Сэтгэц засал

Сэтгэл засал эмчилгээ гэдэг нь ерөнхий нэр томъёо бөгөөд сэтгэлзүйн хямрал болон сэтгэцийн эмгэгийг эмчилэх процессыг илэрхийлэхэд хэрэглэдэг нэр томъёо юм. Сэтгэл засал эмчилгээ гэдэг нь оюун ухаан, сэтгэл хөдлөлийн болон сэтгэцийн эмгэгүүд,  сэтгэлзүйн асуудлуудыг эмийн бус аргаар, ярилцлага болон бусад арга техникүүдийг ашиглан хөнгөрүүлэх буюу арилгахад чиглэдэг үйл ажиллагаа юм. Medilexicon гэдэг  анагаах ухааны толь бичигт сэтгэл заслын эмчилгээг тодорхойлохдоо: Химийн эм ба физик эмчилгээ хийхгүйгээр ихэнхдээ өвчтнүүдтэй үгийн ба үгийн бус байдлаар харилцахад тулгуурласан оюун ухаан зан чанар, төрх байдлыг өөрчлөх эмчилгээ гэж  тодорхойлжээ.

Сэтгэл засал эмчилгээ нь  үйлчлүүлэгчид сэтгэцийн эерэг сөрөг мэдрэмжээ танин мэдэх, түүний ашигтай ба сул талуудыг ойлгож авах боломжыг олгодог. Хүмүүс өөрсдийн санаа бодлоо ойлгож түүнээс хэрэгтэй тал руу нь өөрчлөх арга замыг мэдэх аваас хэцүү бэрхшээлтэй  нөхцөлд түүнийг амархан даван туулах чадвартай болдог. Сэтгэлзүй болон сэтгэцийн ухаанд үйлчлүүлэгч гэдэг нь өвчтөн гэсэн утгыг ч илэрхийлж болдог. Сэтгэл засал эмчилгээ нь хэдэн сараас  хэдэн жилийн хугацаанд үргэлжилж болно. Энэхүү эмчилгээг нэг хоёр хүн болон хэсэг хүмүүст зэрэг хийж болдог. Эмчилгээ нь мэргэжлийн эмч сэтгэлзүйч, үйлчлэгч, үйлчлүүлэгч нарын хоорондын харилцааны хэлбэрээр явагддаг.
Сэтгэл засал эмчилгээ хийж байгаа хүн бол янз бүрийн ажил мэргэжил зэрэг дэвтэй байж болно. Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч мэтийн зарим мэргэжил нь тусгайлсан боловсролыг эзэмшсэн бөгөөд ажиллах зөвшөөрөл авсан байдаг. Сэтгэл засал эмчилгээ хийхээр боловсрол олсон хүмүүс бол сэтгэл засалчид, сэтгэлзүйчид, зөвлөгчид, эрх бүхий нийгмийн ажилтан, сэтгэцийн эмнэлэгийн сувилагчид байж болно.
Сэтгэлзүйч, сэтгэл засалч нар үйлчлүүлэгчиддээ сэтгэл засал эмчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчдээсээ зөвшөөрөл авахаас гадна өөрийн үүрэг ба нууцыг хадгалах талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.  Зөвшөөрөл авах гэдэгт үйлчлүүлэгчидээ хийж эмчилгээний гарч болох эрсдэл болон эмчилгээний  үнийн талаар тохиролоцсон байх асуудал орно. Мөн эмчилгээний ямар ямар хувилбар байж болохыг мэдсэн байна. Сэтгэл засалчид үйлчлүүлэгчидэд хамгийн эмзэг байгаа хувийн асуудлууд байдаг учир өвчтөний нууцаа хамгаалах эрхийг 100% хангасан байх эрхтэй гэвч өвчтөний нууцлал өөрт болоод бусдад хор учруулахаар байвал нууцлалыг задруулж болно.
Сэтгэл заслын товч түүхээс
Сэтгэл заслын эмчилгээ бол эртний грекийн үеэс янз бүрийн хэлбэрээр практикт нэвтэрч ирсэн боловч Sigmund Frеid-оос хойш өвчтөнтэй ярилцах хэлбэрийн эмчилгээ гэж албан ёсны байдлаар нэршсэн билээ. Зорилго чиглэлтэй бөгөөд онолын мэдлэгт тулгуурласан сэтгэлзүйн эмчилгээний аргууд нь психоанализтай хамт 19-р зуунаас эхлэн одоог хүртэл хөгжиж ирсэн болно. Бихевиоризмын онол нь 20-р зууны эхэнд илт дэлгэрэн хөгжиж байсан боловч нөхцөл дүгнэлт, нийлэмжийн техникүүд нь сэтгэл заслын эмчилгээний чухал байр суурь эзэлж байсан билээ. Гэвч бихевиоризм нь өнөөдөр хүртэл зохих байр суурьтайгаа үлдсэн болно. Зан үйлийн эмчилгээ бол сонгодог нөхцөлдүүлэлт болон нийгэм сурахуйн хэлбэрийг зан төрхийн эмгэгтэй өвчтнүүдийг эмчлэхдээ хэргэлэсээр байгаа билээ. 1950-аад оноос эхлээд хүний бодол санаад судалдаг ухааныг нийгэм сурахуй гэж нэрэлсээр байгаа ба ба энэ нь сэтгэл заслын эмчилгээнд гол нөлөөтэй хандлага болно.
Мөн 60-аад оноос одоог хүртэл танин мэдэхүйн хувьсгал нь сэтгэл заслын эмчилгээний практикт бол нөлөөтэй болж ирсэн сэтгэл засалчид дотоод сэтгэлийн байдал  нь зан төрх үйл ажиллагаанд нөлөөлж байгаад голлон анхаарсаар байна. Танин мэдэх зан төрхийн эмчилгээний чиглэл бол үйлчлүүлэгчдийн бодол мэдрэмжийг өөрчлөн явдал мөрт нь сайн тус нөлөө үзүүлэхэд чиглэдэг. Үүнд: айдас, түгшүүр, донтолт, сэтгэл гутрал мэтийг ийм маягаар эмчлэх нь үр дүнтэй байдаг.
Сэтгэл засал эмчилгээний зарим хэлбэрүүд
Зан төрхийн сэтгэл засал эмчилгээ: Эмчилгээний энэ хэлбэр бол хүн өөрийн зан төрхөө өөрчилсөнөөр мэдрэмжүүдээ өөрчилж болдогийг үйлчлүүлэгч нарт ойлгуулахад түшиглэдэг. Эерэг буюу нийгмийн идэвхиэ сайжруулахад хувь хүний оролцоо биеэ авч явах байдлыг сайжруулахад гол бодлогоо чиглүүлдэг. Мөн сэтгэл засал эмчилгээ нь тохиромжгүй зан үйлийг тохиромжтой зан үйлээр өөрчлөн төлөвшүүлэхийг зорьдог юм.
Танин мэдэхүйн сэтгэл засал эмчилгээ: Бидний мэдрэмж бол бид юу бодож байгаагаас л хамаардаг. Энэ нь танин мэдэхүйн онолын үндэс байдаг. Жишээлбэл, хэрэв тухайн хүн сэтгэл гутралд орсон бол энэ нь буруу бодол итгэл үнэмшилээс шалтгаалсан байж болдог. Иймээс энэхүү буруу бодол итгэл үнэмшил нь нөхцөл байдлаа ойлгох аваас өөрийнхөө буруу сэтгэл хөдлөлийг сайн тал руу нь засаж чадна. Энэ эмчилгээ нь тухайн үйлчлүүлэгчид ингэхэд нь туслаж чаддаг юм. Олон шинжилгээ судалгааны  дүнгээс үзвэл сэтгэл гутралтай олон хүмүүс онцлох үндэслэлгүйгээр өөрсддөө байх учиргүй буруу хандлагаар ханддаг. Ийм хүмүүс нэг бол амьдралыг хар цагаанаар нь туйлын үнэнээр авч үзэх буюу нэг бол зөвхөн юмс үзэгдлийн сөрөг талыг зөв харж чаддаггүй онцлогтой байдаг. Энэ нь юмс үзэгдлийг юу гэж боднов тэр байдлаараа өөрөө мэдэрдэг. Танин мэдэхүйн эмчилгээ нь өнгөрсөнийг биш одоогийн бодол сэтгэлийн байдал, харилцааны байдал нь эерэгээр нөлөөлөхөд чиглэдэг. Иймээс буруу бодолоо өөрчилж байдлыг өөр талаас нь авч үзэхэд энэ эмчилгээ нөлөөлдөг ба үйлчлүүлэгчдийн сэтгэл санааны байдал өөрчилөгддөг.
Гэр бүлийн сэтгэл засал эмчилгээ: Энэ эмчилгээний үед эмчилэгч мэргэжилтэн гэр бүлийн хүрээнд холбогдсон сэтгэлзүйн сөрөг шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулдаг.  Жишээлбэл, сэтгэл гутралтай нэгэн хүүхэд байхад түүний үндсэн шалтгаан нь эцэг эхийн зөрчилдөөн, хэрүүл маргаанаас үүдэлтэй байж болдог. Гэр бүлийн сэтгэл засал эмчилгээний үед танин мэдэхүй зан үйлийн болон хүмүүс хоорондын эмчилгээтэй хамтатган хийж болдог онцлогтой байдаг. Гэр бүлийн сэтгэлзүйн эмчилгээ бол гэр бүлийн асуудлууд, түүнд хүргэж байгаа зан үйлийн буюу сэтгэлзүйн асуудлуудыг шийдвэрлэж гэр бүлийн хүрээнд энэ байдлыг арилгахад тусладаг. Гэр бүлийн сэтгэл заслын эмчилгээ нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг сайжруулахад чиглэдэг. Бостоны Их сургуулийн нийгмийн ажилтанд сургуулийн эрдэм шинжилгээний ажилчид төрсний дараах сэтгэл гутралын эмгэгийн талаар судлаад энэ эмчилгээг хийх үедээ нярайг хамт байлцуулан хийх нь эмчилгээний үр дүнг илүү сайжруулдагыг батлаад байна. Мөн Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн мэдээгээр бол 12-19 насны булимиатай хүмүүсийг эмчилэхдээ гэр бүлийг оролцуулсан эмчилгээ хийх нь зөвхөн дэмжих эмчилгээнээс илүү үр дүнтэй байдгийг олж тогтоогоод байна.
Хүмүүс хоорондын харилцааны эмчилгээ: Энэ эмчилгээ нь үйлчлүүлэгчийн хүмүүс хоорондын харилцааны талд чиглэдэг. Жишээлбэл, сэтгэл гутралтай үйлчлүүлэгчийн асуудлыг түүний хүмүүс хоорондын харилцааг сайжруулсанаар эмчилж болдог. Өөрөөр хэлбэл тэрээр хүмүүст яаж ханддаг нь сэтгэл гутралд нь нөлөөлсөн байж болно. Иймээс сэтгэл засалч эхлээд үлйчлүүлэгчийн сэтгэл хөдлөл ямар байгаа, энэ нь юунаас үүдэлтэй болохыг танин мэдэхэд тусална.  Мөн түүнд сэтгэл хөдлөлөө зөв хэлбэрээр илэрхийлж сурахад нь тусладаг.  Жишээлбэл, хэрэв үйлчлүүлэгчийн гэр бүлийн хүн нь уур уцаартай бөгөөд хорон егөөгөөр хорсгож, түүнээс нь сэтгэл нь байнга цочирддог байж болно. Тэгвэл энэ эмчилгээг хийлгэсэнээр өөрийн уур гомдол айж цочирдсоноо тайвнаар хүлээж авч сурах ба энэ нь гэр бүлийн хосын харилцаанд зөвөөр нөлөөлөхөд тусладаг. Энэ эмчилгээ нь үүгээр ч барахгүй өөрийн хүүхэд бусад хүнтэй зөв харьцахад ч нөлөөлдөг юм. Эмчилгээний энэ  хэлбэр нь эмэгтэйчүүдйин дахилт сэдрэлт олонтой байдаг үед хэрэв сар болоод энэ эмчилгээг хийлгээд байвал энэ байдал нь эрс багасдаг ба ийм нааштай үр дүн өгдөгийг нь олон судалгаа ч харуулсан байдаг.
Бүлгийн эмчилгээ: Энэ эмчилгээг ихэнхидээ 6-12 хүний дунд явуулдаг ба бүх үйлчлүүлэгч сэтгэлзүйн ижил асуудал буюу бэрхшээлтэй байдаг. Бүлгийн эмчилгээний үед үйлчлүүлэгч бусдынхаа асуудлыг ойлгож мэдэж тэд яаж эерэг хандаж өөрчлөгдөж байгаа болон сэтгэл засалчын санал зөвөлгөөг ойлгож мэддэг. Мөн үйлчлүүлэгч бусдынхаа байдлуудыг таньж мэдсэнээр олон нааштай хандлагуудыг эзэмшиж өөрийгөө өөрчилөх илүү бололцоотой болдог.
Психодинамик эмчилгээ: Энэ эмчилгээ нь үйлчлүүлэгчийн одоогийн зан төрхөд гарч байгаа процесс руу чиглэсэн байдаг. Эдгээр үйлчлүүлэгчийн шийдвэрлээгүй асуудлууддаа зөвөөр ханддаг болгодог бөгөөд зөв бус харьцаанаас үүдсэн элдэв илэрлүүдээ зөвөөр ухаарахад тусладаг. Жишээ нь мансууруулах бодисонд донтох эмгэгийг хэлж болно.  Психидинамик эмчилгээ бол тухайн хүнд дотоод ухамсарынн түвшинд байгаа сэдэл хэрэгцээ, хамгаалалтаа хэргэлсэнээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийн цочролоо зөвөөр ухаарахад тусладаг.  Психодинамик эмчилгээ нь янз бүрийн сэтгэцийн хавсарсан эмгэг, зан төрхийн хам өөрчлөлт, сэтгэцийн архаг эмгэгүүдэд онцгой үр дүнтэй байдаг. Америкт хийсэн судалгаагаар Heuxo психодинамик эмчилгээ бол сандрах эмгэгийн үед үр дүн сайтай байдаг хэмээн тогтоожээ.

No comments:

Post a Comment