Tuesday, April 8, 2014

Сэтгэл судлалын үүсэл

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл
Сэтгэл судлалын судалгаа нь үндэс язгуураараа алс өнгөрсөн үетэй холбоотой ч, орчин үеийн шинжлэх ухааны бие даасан чиглэл болсон нь зөвхөн XIX зуунаас эхлэдэг. Сэтгэл судлал нь өөрийн хөгжлийнхөө явцад хүний хөгжил, зан төрхийг тайлбарласан олон тооны онол, урсгалуудыг буй болгожээ.

→ Сэтгэл судлал нь орчин үеийн шинжлэх ухаан болсоор нэгэн зууны түүхтэй.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
“ПСИХЕ” хэмээх грек үгийг орчуулбал “сэтгэл санаа” гэсэн утгатай.
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХУВЬД XIX зуун нь түүнийг орчин үеийн шинжлэх ухаан болон үүссэн цаг үе мөн.
АМЕРИКИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГ 148000 орчим гишүүнтэй, Вашингтоны Колумби тойрогт байрладаг, сэтгэл судлаачдын томоохон байгууллага юм.
СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАРТ хүн төрөлхтний хөгжлийн үндсэн таван загвар зэрэгцэн оршдог.
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ЭХ БУЛГУУД
Түүхийн эхний үе шатуудад эрдэмтэд, ихэвчлэн философчид хүний сэтгэл санаа, оюун ухааныг шинжилсээр ирсэн ч судлаачид туршилтууд явуулдаг болтол, сэтгэл судлал нь бие даасан шинжлэх ухаан болж чадаагүй юм.

Хүний ухамсрын судалгааны туршилтыг анх хийсэн хүмүүсийн нэг нь Эрнст Х. Вебер байлаа
Грек, Ромын үеэс эхлэн хүмүүс сэтгэл судлалын асуудлууд дээр ухаанаа уралдуулж иржээ. Жишээ нь: Платон бие болон сэтгэл нь хоёр салангад тогтолцоо гэж үзэж байв. Аристотель түүний эсрэгээр бие болон сэтгэл нь бие биетэйгээ нягт хослож, нэгдмэл мөн чанарыг бүрдүүлдэг гэж таамаглаж байв. Сэргэн мандлын зууныг эхлэх хүртэл сэтгэл судлалын асуудлууд нь хийсвэр гүн ухааны онолын объект болж байв. Тэр үед хүнийн судлах, амьдралын бусад асуудлуудыг судлах сонирхол буй болжээ. Жишээ нь: түүний бие бялдрынх нь шинж чанаруудаар тухайлбал нүүрний байдлаар ч юм уу хүний зан чанарын онцлогуудыг “уншихийг” оролдож байв. Түүнээс гадна хүүхдийн хөгжилд онцгой анхаарал хандуулах болсноор хөгжлийн сэтгэл судлалын үүсэл хэмээн тооцох болов. Бүлэгт болон нийгэмд байгаа хүний зан төрхийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байсан нь хожмоо социологи хэмээх салбар ухаантай олон талаар холбож бодмоор нийгмийн сэтгэл зүй хөгжихөд хүргэв. Түүнээс гадна энэ үед сэтгэл зүйн гажигууд бусад уламжлалт өвчлөлүүдтэй нэгэн эгнээнд гарч ирсэн нь шинжлэх ухааны судалгааны судлах зүйл болов.
Туршилтын цөмрөлт

Вильгельм М. Вундт дэлхийд анхны сэтгэл судлалын судалгаа явуулах лабораторийг 1879 онд Лейпцигт байгуулжээ
Орчин үеийн шинжлэх ухаан болохын тулд сэтгэл судлал нь багагүй замыг туулж, шинжлэх ухааны аргын хувьд лабораторийн туршилтууд хэрэглэх болсны дараа л өөрийн зорилгодоо хүрсэн юм. Хүний санаа бодол мэдрэмж, сэтгэл зовох зэргийн талаар субъектив мэдээлэлд юмуу, эсвэл хүний зан төрхийг ажиглахын оронд XIX зуунд эрдэмтэд учир шалтгааныг гаргасан олон талын өгөгдлүүд олох зорилгоор туршилтууд хэрэглэх болов. Үүний үр дүнд сэтгэл судлал нь аажмаар байгалийн ухааны салбар болов. Орчин үеийн сэтгэл судлалын үүслийг 1879 онд германы судлаач Вильгельм М. Вундт Лейпцигийн их сургуульд “сэтгэл судлалын ер бусын үзэгдлийг судлахад” зориулсан дэлхий дэх анхны лабораторийг буй болгосон үеэс тооцдог. Үүний дараахан удалгүй сэтгэл судлал нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан болжээ.
Г.Стенли Холл–сэтгэл судлалыг Үндэслэгч
1887 онд Г. Стенли Холл “Америкийн сэтгэл судлалын сэтгүүл” –ийг үндэслэв.
Г.Стенли Холлын бичсэн ГОЛ БҮТЭЭЛҮҮД: “Залуу нас”, “Хүүхдийн амьдрал, хүмүүжлийн асуудлууд”
Сэтгэл судлалын эрдэм шинжилгээний дөрвөн сэтгүүл буй болгоход ХОЛЛ ОРОЛЦЖЭЭ.

1909 онд Кларкийн их сургуульд болсон сэтгэл судлаачдын уулзалт. Нүүрэн талд: З. Фрейд, Г.С. Холл, К.Г. Юнг, ар талд: А.А. Брил, Е. Жонс, С. Ферен
XIX ЗУУНЫ ЭЦЭС гэхэд сэтгэл судлал нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан байв. Олон орнуудад сэтгэл судлалын лабораториуд байгуулагдав. АНУ-д сэтгэл судлалын үндэслэгч нь Г. Стенли Холл гэж үздэг. Тэрээр 1881 онд Балтимор дахь Жон Хопкинсийн их сургуульд сэтгэл судлал, СХУ-ын анхны профессор болжээ. Энд тэрээр тус улсын анхны сэтгэл судлалын туршилтын лабораторийг байгуулав. 1892 онд тэрээр дэлхийд томоохонд тооцогддог Америкийн сэтгэл судлалын холбоог үндэслэж, энэ салбар дахь “Америкийн сэтгэл судлалын сэтгүүл“ гэдэг шинжлэх ухааны хэвлэлийг нийтлэж эхлсэн. Өөрийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны явцад сэтгэл судлалын янз бүрийн асуудлуудыг судлаж хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн асуудалд онцгой анхаарал хандуулж байлаа.

ХОЛЛ ЛЕЙПЦИГТ Вильгельм М. Вундтэй хамт суралцаж, түүний хамтаар хамтарсан судалгаа явуулж байв. Тэрээр сэтгэлийн дүн шинжилгээний онолын чухал асуудлуудыг сонирхож, Зигмунд Фрейд, Карл Г. Юнг зэрэг нэрд гарсан сэтгэгчдийг Массачусетс дахь Кларкийн их сургуульд эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байлаа.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХӨГЖЛИЙН ЗАГВАРУУД
Сэтгэл судлаачид хүний зан төрхийг янз бүрийн үзлийн үүднээс судладаг. Судалгааны явцад хүний мөн чанарын таван үндсэн загвар бүрэлдэн тогтжээ.
Сэтгэл судлалд нэгэн ижил асуудал болон үзэгийг янз янзаар тайлбарлаж болдог. Яагаад тэр вэ? Хүний зан төрх, мэдрэмжийг судлахад цаг хугацааны урсгалд янз бүрийн аргуудыг ашиглаж иржээ. Зарим судлаачид асуудлын төвд зөвхөн ажиглалтад өртөх хүний зан төрхийг тавьдаг бол зарим нь судлагдаж буй субъектуудын сэтгэцийн үйл явцуудыг судлахыг үндсээ болгодог. Зарим сэтгэл судлаачид хүрээлэн буй орчинд нь хүмүүсийг ажиглах замаар тайлбар өгөхийг эрмэлздэг бол зарим нь сэтгэл зүйн үйл явцуудыг хувь хүний мэдрэлийн дохио хүртэлх нэлээд жижиг бүрэлдхүүн хэсгүүдэд хуваахыг урьтал болгодог. Эдгээр арга бүрийн цаана хүмүүс бие биеэсээ яагаад ялгагддаг, сэтгэхүйн болон биологийн үйл явцуудад ямар үүрэг оногддог, хүмүүс хэрхэн яаж тухайн үйлдэлд ханддаг болохыг тодорхойлсон хүн төрөлхтний хөгжлийн янз бүрийн загвар оршдог. Ерөнхийд нь бүхэлд нь авч үзвэл 5 үндсэн чиглэл байдаг.
Кеннет Крейкийн тархины компьютер загвар
Сэтгэл судлал дахь нөгөө чиглэл нь үндсэндээ хүний тархи нь мэдээллийг шингээж, хадгалж, боловсруулдагтай холбоотой когнитивизм юм. Энэхүү сургуулийг үндэслэгчдийн нэг Кеннет Крейк (1914-1945) хүний тархийг гадаад ертөнцийн загварыг зохион бүтээдэг компьютертай харьцуулсан байна. Тархи нь бололцооныхоо хэрээр мэдээлэл туршлагыг хадгалдаг. Хүн шинэ нөхцөл байдалтай тулгарах үед хэрхэн ажиллах янз бүрийн хувилбруудыг боловсруулахын тулд мэдлэгийн тухай бүтцээс уг чиглэлүүдийг ажиглаж чаддаг. Ийм маягаар, өнгөрсөн үед хуримтлагдсан туршлага одоо тулгарсан нөхцөлтэй уялдуулан хэрхэн шийдэл гаргахад тусладаг.

Тархины хувьд Крейкийн зүйрлэл нь хатуу дискэн дээр хадгалахтай адил
Мэдрэлийн эсүүдийн энгийн бөөгнөрөл
Хүний бүхий л санаа бодол үйлдлийг ердийн органик үйл явцуудаар тайлбарлаж болно гэж биологийн сэтгэл судлал үздэг. Энэхүү загвартай уялдан жишээ нь: хүний танин мэдэхүйн үйл явц нь тархины мэдрэлийн эсүүдийн торон доторх энгийн өөрчлөлтийг агуулдаг. Сэтгэл судлалын нарийн үзэгдлийг шинжлэж үзэхэд энэ загварыг баримтлагчид түүнийг бүхэлд нь бус, харин хүнд явагдаж буй биологийн хувийн үзэгдлүүдийн олонлог хэмээн авч үздэг.
Сэтгэхүйн эсрэг гаднын өдөөгчид
Когнитив онолтой уялдан тархинд боловсруулагдаж буй мэдээлэл нь өдөөгч болон хариу үйлдэл хоёрын дунд оршдог. Хуримтлагдсан туршлага хүний зан төлөвт нөлөөлдөг
Бихевиоризмын чиглэл өөрийн үзэл баримтлалдаа бие бялдрын хувьд нь шинжлэн үзэж болно гэдгээс эхлэн цаашилдаг. Үүнтэй холбоотойгоор гадаад өдөөгчид нь юуны өмнө хүний зан төрхийг тодорхойлдог. Ерөнхийдөө бол хүмүүс сайшаал хүлээн авч болох тийм л зүйлийг хийж сурдаг. Бихевиоризмын эсрэг чиглэл нь когнитивизм юм. Когнитив сургуулийг баримтлагчид гол байр суурийг хүмүүсийн сэтгэл зүйн үйл явцад өгч, хүмүүст өгөгдлүүдийг боловсруулах болон тэднийг шинэ мэдээлэл болгон хувиргах үйл явц идэвхтэй явагддаг гэж батладаг. Улмаар хүмүүс бол гадаад өдөөгчдийг идэвхгүй хүлээн авагчид бус, харин өөрийн өнгөрсөн туршлага дээрээ (x.348) үндэслэгдсэн шийдвэр гаргах, идэвхтэй төлөвлөж чадах үйлчлэгч хүч мөн. Хүмүүс урьд өмнө нь мэдсэн зүйлээ цоо шинэ асуудлын нөхцөлд шийдвэр гаргахад амжилттай хэрэглэж чаддаг.
Дотоод ухамсар бүхнийг удирдан чиглүүлдэг
Сэтгэцийн шинжилгээг баримтлагчид өөрсдийн санаагаа Зигмунд Фрейдийн бүтээлүүд дээр үндэслэдэг. Тэдний хувьд хүн бол нийгэмд зөвшөөрөгдсөн хязгаарлалтуудын улмаас хүчээ хэрэгжүүлж чадахгүй , зөрчилд зовж шаналсан, дотоод ухамсрын хүсэл нь дүүрсэн амьд амьтан юм. Энэхүү онолын үүднээс хүний зан төлөв нь хүний хувийн хэрэгцээ болон түүнд нийгмээс оноосон шаардлага, хоёрын хоорондын байнгын тэмцлийн тусгал болдог. Хүний олонх үйлдлүүд энэхүү зарчмыг эвдэх хүслээр хийгддэг. Энэрэнгүй загвар нь хүмүүсийг юуны түрүүнд өөрийгөө батлан харуулахын төлөө эцэс төгсгөлгүй хөөцөлдөөнд орсон идэвхтэй амьд амьтад гэж үздэг. Энэхүү үзэл нь хүний хувийн амьдралын мөчлөгийг харгалздаг. Энэ чиглэлийн янз бүрийн саналууд бие биетэйгээ өрсөлдөөнд оршдог. Гэсэн хэдий ч нэг загварыг ямар нэг тодорхой тохиолдолд ашиглаж болно. Жишээ нь: сэтгэл судлаач энэрэнгүй загвар ашиглан хүүхдийн айдсын шалтгааныг тайлбарлаж болно. Нэгэн зэрэг тэр хүүхдийн явж сурах гэж буй оролдлогыг бихевиоризм ашиглан тайлбарлаж ч болно. Энэ бүх чиглэлүүд орчин үеийн сэтгэл судлалд нөлөөлсөөр байдаг.
БИХЕВИОРИСТ Б.Ф. СКИННЕР
“Скиннерийн хайрцагт” оруулсан хархнууд дээр өөрийн туршилтууд явуулсны дараа сая нэрд гарчээ. Хайрцагны зохиомжинд чийдэнтэй холбогдсон хөшүүрэг ордог. Хайрцагт оруулсан харх ер бусын нөхцөл байдалд ороод ойр тойрноо үнэрлэж, хөшүүрэгт хүрэхэд чийдэн асч, тэжээл орж ирнэ. Эндээс хөшүүрэг дээр байнга дарах магадлал үүдэн гарч байна. Аажмаар судлаачийн зүгээс ямар нэг оролцоогүйгээр хоол тэжээлээ гаргаж авахын тулд харх хөшүүрэг дээр дарж сурдаг. Бататгах замаар зан төлөвийн янз бүрийн хэлбрүүдэд сургаж болохыг иймэрхүү туршилтууд харуулж байна
XXI ЗУУН
ӨӨРИЙН ЦЭВЭР ХЭЛБЭРЭЭРЭЭ бихевиорист загвар нь орчин үеийн технологчид хэзээ ч үл дэмжих хэтэрхий үзэл бодлын байр суурийг агуулдаг.
ӨНӨӨГИЙН БИХЕВИОРИСТУУД сэтгэцийн үйл явцуудыг туршилт, судалгааны объект болгохыг үгүйсгэхгүй.
ЭНЭРЭНГҮЙ ОНОЛУУД нь хүний чадавхи дээр төвлөрдөг: түүний өөрийгөө илэрхийлэх, өөрөөсөө хамааралтай бүхнийг хийхийг эрмэлзэх чадвар

1 comment:

  1. Best Baccarat for Beginners - Worrione
    Baccarat is a game in which two or more players bet on the same number 바카라 검증 사이트 of numbers. The game of the round starts by selecting the number of chips you think will

    ReplyDelete