Tuesday, April 8, 2014

Гэр бүлийн Сэтгэл зүй

Гэр бүлийн сэтгэлзүй
Гэр бүлийн сэтгэлзүй гэдэг нь хувь хүний зан төрх, сэтгэл хөдлөл, бодол болон хосын, гэр бүлийн харилцааны үйл ажиллагааны өргөн хүрээг хамардаг мэргэжлийн сэтгэлзүйн салбар юм. Энэ мэргэжил нь системийн онолын зарчим дээр үндэслэгдсэн. Мөн гэр бүлийн сэтгэлзүй нь гэр бүл, гэр бүлийн хосууд, хамт олноос бүрдсэн багууд, байгууллагууд, зэрэг газрууд дахь харилцаанд чиглэсэн байдаг.

Гэр бүлийн сэтгэлзүйч нар багшлах, хянах, эрдэм шинжилгээний талын ажилд оролцдог ба хувийн зөвөлгөөний төвүүд болон сэтгэл засал эмчилгээний эмнэлэгт ажилладаг. Мэргэжлийн газрууд гэдэгт нэгдсэн эмнэлэг ба төрөлжсөн эмнэлэгүүд, биеэ даасан төвүүд сургууль, коллеж, их сургууль, бизнесийн газрууд, засгийн газрын харъяа болон бусад байгууллагууд ордог. Гэр бүлийн сэтгэлзүйч нар дээрхи газруудад хувь хүмүүс, тэдний гэр бүлтэй ажиллах, оношилох, сэтгэлзүйн зөвөлгөө, сэтгэл засал эмчилгээ хийх болон гэр бүл болон нийгмийн системүүдийн талаар эрдэм шинжилгээний ажил хийх зэргээр ажилладаг.
Гэр бүлийн сэтгэлзүйн ажил алба зэрэг дэв
Гэр бүлийн зөрчлийн асуудлыг даван туулах болон түгшүүр сэтгэл бухимдлаас гарах гэж байгаа гэр бүл нь харилцааны уялдаа ба яриандаа гадны тусламж авах хэрэгтэй байж болдог. Энэ үед гэр бүлийн сэтгэлзүйн мэрэгжилтэнүүд туслаж чадах ба гэр бүлийн доторхи зөв харилцааг тогтооход гэр бүлийн сэтгэл зүйч нарын уйгагүй хөдөлмөр, өгөөжтэй туршлага хэрэгтэй байдаг.
Гэр бүлийн сэтгэлзүйч нарыг сургаж дадлагажуулах хөтөлбөрүүд
Олон улсын жишигээр бол хэрэв та сэтгэл судлал, нийгэм судлал буюу өөр чөлөөт урлагийн салбарт боловсрол эзэмшсэн бол гэр бүлийн сэтгэлзүйч буюу гэрлэлт, гэр бүлийн зөвлөх болох зорилгоор тусгай сургалтанд хамрагдсан байх ёстой.  Ихэнхи их, дээд сургуулиудад гэр бүлийн сэтгэлзүйчээр мэргэжил олгох курс явагддаг. Энэ салбар нь эмнэлзүйн сэтгэлзүйтэй холбоотой бөгөөд эмнэлзүйн сэтгэлзүйн түвшний хөтөлбөр нь энэ салбартаа ажиллаж чадахуйц мэдлэг чадварыг олгодог.
Гэр бүлийн сэтгэлзүйч нарын сургалтын хөтөлбөрт доорхи сэдвүүд багтдаг:
· Гэр бүлийн хосын харилцан уялдааны талаархи эрдэм шинжилгээний ажил
· Гэр бүлийн хосууд ба гэр бүлд чиглэсэн эмчилгээнүүд
· Хоорондын харилцаанд сэтгэл бухимдал хэрхэн нөлөөлдөг талаархи эрдэм шинжилгээний ажлууд
Гэр бүлийн сэтгэл судлаачид магистрын зэргийг авахын тул онолын ба практикийн доод тал нь хоёр жилийн сургалтанд хамрагдаж, түүн дээр эрдэм шинжилгээний төслийн хүрээнд ямар нэгэн шинэ сэдвээр магестрийн түвшний судалгаа хийсэн байх хэрэгтэй. Харин үүнийхээ дараа гэр бүл, гэрлэлтийн талаар Ph.D-ын зэргийг олон замаа сонгож болдог ба гэрлэлт, гэр бүлийн талаар гэр бүлийн сэтгэлзүйн зөвөлгөө, сэтгэл засал эмчилгээ хийх эрхтэй болно.
Гэр бүлийн сэтгэл судлаачын үүрэг
Та гэр бүлийн судлаач болсон тул олон янзын зорилготой хөтөлбөр зохион ажиллаж болдог. Жишээ нь: гэр бүл зохиох гэж буй хосуудад үүндээ биесээ бэлтгэх, гэрэлсэн хосуудын хоорондын харилцааны талаар зөвөлгөө өгч туслах, эцэг эх, хүүхдүүдэд холбогдох асуудлын талаар зөвлөн туслах мэтээр гэр бүлийн сэтгэлзүйд судалгаа шинжилгээ чухал хэрэгтэй байдаг бөгөөд гэр бүлийн сэтгэлзүйд бол амьдралын хэвшил ажил дээр үүссэн сэтгэл бухимдал хүмүүсийн хоорондын харилцаанд муугаар нөлөөлж болдог учир энэ шалтгаануудыг мэдэх шаардлагатай байдаг. Иймээс гэр бүлийн сэтгэлзүйд дээрхи зүйлүүд дээр судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй болдог.  Үүнд:
·     Хосуудын хоорондын харилцан нөлөөлөл
· ·     Хүүхдийн хүчирхийлэл
·      Гэ р бүлийн харилцаа холбоо
·    Гэр бүл салалт ба дахин гэрлэлт
·     Харилцаанд гарсан бэрхшээлээс үүдэлтэй сэтгэл бухимдалыг даван туулах
Ажиллах салбарууд
 Гэр бүлийн сэтгэл судлаачаар баклаварын зэрэг авсан бол танд дараах төрлөөр ажилд орох   боломж тавигдана.
·    Мансууруулах бодис, архинд донтох асуудлын талаар зөвлөх
·   Хүүхдийнг талаар ажилладаг нийгмийн ажилтан
·    Хүүхэд, залуучуудын орчны талаархи зөвөлгөө
·    Хүүхэд залуусыг засан хүмүүжүүлэх
·    Мэргэжлийн зөвлөхөөр ажиллах
Батламж авсаны дараа танд доорхи ажил төрлийг эхлэх эрх нээгдэнэ.
· Хувиараа ажиллах мэргэжилтэн
· Гэрлэлт, гэр бүлийн талаар зөвөлгөө, сэтгэл засал эмчилгээ хийх
· Сургуулийн сэтгэлзүйч
· Сургуулийн зөвлөх
· Хэрэглэгчдийн сэтгэлзүйн зөвлөх
· Зах зээл судлаач

No comments:

Post a Comment