Tuesday, April 8, 2014

Сандрах

Сандрах эмгэг



Сандрах эмгэг (Panic disorder, Паническое расстройство, F41.0) Шалтгаан: Айдасын эмгэгийн үед айдас маш хүчтэй гэнэт хөдөлсөнөөс буюу айдасын дайралт (атак) гэнэт бий болсоноос хүн сандралд орж болно. Тэрчлэн сэтгэл түгших эмгэгийн үед сэтгэл түгшилтийн дайралт гэнэт бий болсоноос мөн сандралд орж болно. Өөрөөр хэлбэл маш хүчтэй айдас буюу сэтгэл түгшилт үүсэх нь сандралаар илэрдэг.

Айдасын эмгэгтэй буюу сэтгэл түгших эмгэгтэй өвчтөн маш хүчтэй хийгээд гэнэтийн айдас буюу сэтгэл түгшилтийн дайралтад өртөн симпатик мэдрэлийн хөөрөлд орж айдаст автаж сандран мэгдэхийг сандрах эмгэг гэдэг. Ийм дайралт (атак) үе үе хөдөлж хэдэн минутаар үргэлжилнэ. Сандрахын дайралт хөдлөх үед бий болсон маш хүчтэй айдас буюу сэтгэл түгшилтээс болж, симпатик мэдрэлийн хөөрөлд орно. Сандрах дайралтын үед симпатик мэдрэлийн хөөрөлд хэрхэн орж бие сэтгэцийн ямар байдалтай болдогийг нэгэн өвчтөний яриагаар илэрхийлье: 
Сандрах эмгэгийн шинж тэмдгүүд
Үүнд: Гэнэтийн хийгээд хүчтэй айдас буюу сэтгэлийн түгшилтийн дайралт (атак) бий болно.
Гэнэтийн хийгээд хүчтэй айдас буюу сэтгэл түгшилтийн дайралтаас болж симпатик мэдрэл огцом цочирч зүрх хүчтэй дэлсэх, амьсгал бүтэж үхмээр цухалдах зэрэг вегетатив шинжүүд буюу биеийн шинжүүд тодоос тод илэрнэ.
Зүрх хүчтэй цохилох, амьсгал бүтэж үхмээр цухалдах мэтийн биеийн шинжүүд нь айдас хийгээд сэтгэл түгшилтийг улам ихэсгэнэ.
Ямар нэг сүйрэлд орох гэж байгаа юм шиг совин татсан айдас буюу сэтгэлийн түгшилт төрж амь тавих гэж байгаа юм шиг айдас төрүүлсэн дараах субъектив сэрэл мэдрэмжүүд өвчтөнд үүснэ.
Үүнд:
• Зүрхэнд цус харвах вий хэмээн үхтэлээ айна.
• Зүрх зогсох вий хэмээн айхын ихээр айна.
• Тархинд цус харвах вий хэмээн ухаангүй айна.
• Амьсгал давчдаж бүтэж үхэх вий хэмээн учиргүй их айна.
• Амь тавих вий хэмээн үхтэлээ айна.
• Үхэх вий хэмээн айхын ихээр айна.
• Өөрийн удирдлагагүй болох вий хэмээн ухаангүй айна.
• Ухаан солиорох (галзуурах) вий хэмээн учиргүй их айна.
• Зүрх шимшрэх
• Зүрх өвдөх
• өр зүрх зүсэх шиг санагдах
• зүрх шир хийх
• үнгэлцэг хагарчих шиг болох
• Зүрх зогсох шиг санагдах
• Элэг эмтрэх шиг болох
• өр өмрөх шиг санагдах
• зүрхийн нь зүүгээр шивэх мэт сэрэл үүсэх
• амьсгаа давчдах
• амьсгаа цухалдах
• амь тэмцэх
• амьсгалалт тасалдах
• бахардах
• амьсгалалт үе үе зогсох
• уушги зүрх амаар гарах шиг санагдах
• муужрах буюу муужирч ойчих (муурах)
• царай цайх
• хоолой гарахгүй болох буюу дуу гарахгүй болох
• дуу гарч чадахгүй сүнс нь халих шиг санагдах
• сүнс зайлах шиг болох
• дотор арзгас хийх
• дотор хүйт оргих
• дотор аягүй болох
• гол харлах
• дотор харанхуйлах
• дотор палхийх
• дотор бөглөрөх шиг санагдах
• оройн үс өрвөсхийх
• ар нуруу хүйт оргих
• бие арзайх
• чичрүүс хүрэх
• гар салганан чичрэх
• бүхий бие бөмбөлзтөл чичрэх
• эрүү дагжих
• тухайн мөчид байрлаж байгаа орон зай хүн багтмааргүй жижигхэн болчихсон юм шиг буюу хөмөрчихсөн тогооны дотор орчихсон юм шиг давчуу санагдах
• гэнэтийн хийгээд хүчтэй айдас буюу сэтгэл түгшилтийн дайралт болон вегетатив мэдрэлийн хөөрлийн шинжүүдээс болж өвчтөн тэвдэж, сандарч, хаа байгаа газраасаа мэгдэн зугтана.
Сандрахын дайралт (панический атак)-анд өртөж байгаа хүнийг харахад дараах шинжүүд ажиглагдана.
• Нүдээ өргөн нээнэ.Айсан харцтай болно.
• Ам нь өргөн ангайна.
• Хөмсөг нь босно.
• Хөдөлгөөн хөших буюу мэгдэн гүйнэ.
• Амьсгалалт зогсох буюу тасалдана.
• Царай цайна.
• Муужрах буюу муужран унана.
• Хүйтэн хөлс гарна.
• Үс босно.
• Бүхий бие салганан чичирнэ.
• Уруул залгих хөдөлгөөн хийнэ.
• Хоолой сөөнгөтөнө, үг гарахаа болино.
• Амь тэнсэнэ.Амьсгалалт давчдана.
• Хамар сарталзана.
• Хүүхэн хараа хэвийн биш өргөснө.
• Цусны даралт ихсэнэ.
• Сандралд орж хаа байгаа газраасаа мэгдэн зугтана.

No comments:

Post a Comment