Tuesday, April 8, 2014

Айдас

Айдас

Айдас буюу фоби (Phobic disorders, Өвчний олон улсын ангиллаар F 40)
Фоби (эртний грекийн “φόβος” — айдас) – хэвийн нөхцөлд айдас хүргэхээргүй ямар нэгэн зүйлээс хар аяндаа хүчтэй айж түгших эмгэг. Энэ эмгэгийн үед айдасыг үүсгэж байгаа объект тодорхой байдаг. Ямар ч хүн улигт айдсын эмгэгээр өвчлөх боломжтой бөгөөд нийт хүн амын 20% нь ямар нэг төрлийн айдастай байдаг гэсэн судалгаа бий.

Айдас түгшүүр буюу фоби Айдас /phobia/ гэдэг нь бодит аюул заналхийлээгvй тодорхой хvчин зvйл болон нөхцөл байдлаас айж тvгшихийг хэлнэ. Фоби нь ихэвчлэн сэтгэл гутралтай хавсарна. Нийгмийн фобигоос бусад төрлийн фобигийн хямралууд нь гол төлөв эмэгтэйчvvдэд тохиолддог байна.
Айдас түгшүүрийн шалтгаан нь тодорхойгvй байдаг. Удамшлын хvчин зvйл байдаг гэсэн таамаглал ч мөн байдаг. Тvvнчлэн фоби үүсэхэд сэтгэл хямраасан нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой. Айдас түнщгшүүрийн гол шинж нь тодорхой нөхцөл байдалд айдас тvшvvр төрөх бөгөөд vvнээс болж тухайн хүн тэдгээрээс зайлсийж эхлэдэг байна. (жишээ нь, метро болон лифтээр зорчих)
Айдас түгшүүрийн төрлүүд: Айдас түгшүүрийн маш олон төрлүүд байдаг.
Үүнд: өндрөөс айх, аалзнаас айх, үслэг зүйлээс айх, хаалттай орчноос айх, уснаас айх, галаас айх, эрэгтэй хүнээс айх, олон нийтийн дунд ярихаас айх, бөөн хүмүүсээс айх, ганцаардлаас айх, гудамж талбайгаас айх, тэнгэр дугарахаас айх гэх мэт 500 гаруй төрлийн айдас байдаг.
Эдгээрээс заримыг дэлгэрүүлэн авч үзвэл:
Агарофобия Нээлттэй орон зай, талбайгаас болон гэртээ шууд харих боломжгvй байдлаас айх. Ерөнхийд нь агарофобияг гэрээс гарахаас айх гэж тодорхойлж болно. Өөрийн гэр байшинд бvрэн хадагдсан хүмүүс цөөнгүй байдаг. Өвчин хөдлөх vед зvрх дэлбэрэх болон багтарч vхэх айдас өвчтөнд төрдөг. Энэ ойролцоогоор хагас цаг орчим vргэлжилэх бөгөөд vvний дараа айдас алга болж тайвширдаг. Давтамж өдөр бvрээс жилд хэдэн удаа хvртэл өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны явцад өвчтөн өвчинг өдөөдөг нөхцөл байдлаас бvрэн зайлсхийж эхлэдэг бөгөөд удаан хугацааны туршид зөвхөн тvгшvvр мэдэрч болно. Клаустрофоби Хаалттай орон зай, давчуу жижиг өрөө, лифт, метронд орох vед энэ айдас хөдөлдөг байна.
Нийгмийн фоби Нийт хvн амын 3-5%-ийг эзэлдэг байна. Фоби vvсэхэд сэтгэц хямруулах нөхцөл байдал нөлөөлдөг. Нийгмийн айдастай хүмүүс бусдын нvдэн дээр ямар нэгэн зvйлийг хийх ёстой нөхцөл байдлаас айж зайлсхийдэг. Vvнд олон нийтийн өмнө гарах, нийтийн бие засах газар орох, vдэшлэгт оролцох г.м. энэ үед хөлс гарах, нvvр улайх, амьсгаа давцах, ам хатах, гар чичрэх, дотор муухайрах, толгой эргэх, халууцах эсвэл даарах, бие засмаар болох, өөрийгөө хянах чадваргvй болохоос айх зэрэг байдлууд vvсдэг.
Өвөрмөц фоби Яг тодорхой нөхцөл байдалд хязгаарлагдсан айдас. Vvнд ямар нэг амьтантай хамт байх, өндрөөс, аянга цахилгаанаас, харанхуйгаас, онгоцоор нисэхээс, цус харахаас, шvдний эмчид очиж эмчлvvлэхээс, тодорхой өвчнvvдээс (хавдар, халдвар г.м) айх айдсууд орно. Өвчтөн өөрөө хэт болгоомжилж буйгаа хvлээн зөвшөөрдөг боловч өөрийгөө ятгаж итгvvлэх нь айдсыг бууруулдаггvй.
Цочрох хямрал (паник) Хvнд хэлбэрийн тvгшvvрт айдас (паник) олон давтагдсанаас vvсдэг. Энэ нь тодорхой нөхцөл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй болохоор тайлбарлах боломжгvй байдаг.
Бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрт хямрал Тогтвортой, бvрэн эзэмдсэн шинж чанартай, хугацаа хязгаарлагдмал бус бөгөөд тvvнчлэн тодорхой нөхцөл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй тvгшvvр. Тодорхой паникийн шинж тэмдэг байхгvй боловч байнгын тvгшvvртэй байна. Байнга дотор чичирч, хэт аймтгай болж, байнга шээс алдаж, гvйлгэнэ, болж буй vйл явцаас vргэлж муу vр дагавар хvлээж байдаг.
Айдасын талаар зарим мэдээлэлээс дурьдвал:
Айдас түгшүүрийн талаар Форбес сэтгүүлийн “Бидний нийтлэг айдас” хэмээх нийтлэлд нийтлэг айдасуудын жагсаалтыг гаргасан. Дэлхий дээрхи хамгийн нийтлэг айдас нь аалзнаас айх айдас байдаг бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 50% нь, эрэгтэйчүүдийн 10% аалзнаас айх айдастай байдаг. Нийгмийн айдас /буюу нийгмийн түгшүүр/, 2 дох нийтлэг айдас бөгөөд нийгмийн нөхцөл байддалыг сөргөөр үнэлсэнээс болон үүсдэг байна.
Эмэгтэй эрэгтэй хүмүүсийг харьцуулахад эмэгтэйчүүд сандрах эмгэг эсвэл нийгмийн айдастай болох магадлал нь арай илүү байдаг.
Эмэгтэйчүүд орон зайн айдастай болох магадлал 3 дахин илүү байдаг.
Эмэгтэйчүүдэд тодорхой айдас буюу тухайлсан обьект эсвэл нөхцөл байдалаас айх айдастай болох эрсдэл их байдаг.
Стрессийн дараах гэмтлийн эмгэг /PTSD/ эмэгтэйчүүдэд 5-6% байдаг бол эрэгтэйчүүдэд 10-14% байдаг байна.
Эрэгтэйчүүдийн 3,6% нь түгээмэл түгших эмгэгтэй байдаг бол эмэгтэйчүүдийн 6,6% нь түгээмэл түгших эмгэгтэй байдаг байна.

No comments:

Post a Comment