Tuesday, April 8, 2014

Хүлцэнгүй зангийн талаарх туршилт

Хүлцэнгүй зангийн талаархи туршилт

Хэвлэх PDF
Эрх мэдэлтэй хэн нэгэн хүн таныг “нэг хүнийг 400 вольтоор цахилгаанаар ухааныг нь баларттал цохиул” гэвэл та үүнийг биелүүлэх үү?
Үүнд ихэнхи хүн үгүй гэж тууштай хариулах биз ээ. Гэсэн ч Yale-ийн Их сургуулийн сэтгэл судлаач Stanley Milgram 1960-аад онд хүлцэнгүй байдалын талаар нилээд хэдэн туршилт хийсэн бөгөөд үүнээс нилээд сонирхолтой үр дүн харагдсан. Эдгээр туршилтууд нь эрх мэдэлтэй болон хүлцэнгүй зангийн нөлөөний талаар баттай бөгөөд дуулиантай мэдээнүүдийг өгсөн юм.


Туршилтын талаар товч ойлголт
Milgram өөрийн туршилтуудаа 1961 онд буюу гэмт хэрэгтэн Adolph Eichmann-ны шүүх хурлын дараахан (дэлхийн 2-р дайны холбогдолтой ) хийсэн.
Eichmann нь дээрээс заасан үүргийн дагуу олон сая Еврейчүүдийг алах тушаалыг биелүүлсэн байна.
Туршилтанд хэрэглэсэн арга
Туршилтанд оролцогчид нь 40 эрэгтэй хүн байсан бөгөөд тэд сониноос олж мэдээд ирсэн байна. Үүний шанд хүн бүрт 4,50$ төлсөн байна. Тэрээр айлган сүрдүүлэх цахилгаан генератор хйисэн бөгөөд тэр нь эхлээд 30 вольтоор эхлэн түүнийгээ 15 вольтоор дээшлүүлж тус бүр 400 вольтод хүргэж болохоор хэрэгсэл байв. Удирдлаган дээр нь “зөөлөн шок” , “дунд зэргийн шок”, “аюултай буюу хүчтэй шок” гэсэн товчлууртай байв. Сүүлийн 2 товчыг гадны хүнд мэдэгдэхгүй нууцхан “ххх” дүрсээр тэмдгэлсэн байна. Судалгаанд оролцогч бүр “багшийн” үүрэг гүйцэтгэх бөгөөд хэрэв оюутан асуултанд буруу хариулбал түүнийг цочроох шоконд оруулах үүрэгтэй байв. Туршилтанд оролцогчид багш оюутанд жинхэнэ шоконд орж байгаа гэдэгт бүрэн итгэж байсан бөгөөд оюутан нь ч гэсэн туршилтанд оролцож шоконд үнэхээр орж байгаа хэмээн бодоцгоож байв. Туршилт эхэлсэнээс хойш оролцогч бүр оюутнууд яаж хүлээн авч байгаа зүрхний талаас ямар зовиур гарч байгааг сонсох боломжтой байв. 300 вольтоор үйлчилэнгүүт тухайн оюутнууд шалан дээр саван унаж үүнийгээ зогсоохыг гуйж байсан байна. Мөн тэд нар гэв гэнэт дуугүй болж ямар ч асуултанд хариулахаас татгалзаж байжээ. Судлаач оролцогчидод энэ байдал нь зөв биш байдал бөгөөд энэ дуугүй байдлаас нь гаргахын тулд дахин шоконд оруул гэж зааварчилж байжээ.
Ихэнхи оролцогчид судлаачаас үүнийг үргэлжилүүлэх үү, үгүй юу хэмээн асууж байсан бөгөөд үүний хариуд доорхи хэлбэрээр тэднийг шавдуулж байсан.
  1. Үргэлжилүүлнэ үү
  2. Энэ туршилтыг хийхэд та үргэлжилүүлэх хэрэгтэй байна.
  3. Та заавал үргэлжилүүлэх нь чухал байна.
  4. Танд үргэлжилүүлэхээс өөр сонголт байхгүй.
Туршилтын үр дүн
Оролцогчидоос үйлдсэн шокийн зэрэглэлийг үндэслэж дуулгавартай байдлын хэмжээг тогтоосон байв.
Ихэнхи оролцогчид үүнийг биелүүлэхэд дуртай байх уу? гэдэг талаар таны бодол ямар байна вэ? Milgram өөрөө Yale-ийн их сургуулийн хэсэг оюутнуудаас асуувал тэд 100 оролцогчоос 3-аас илүүгүй нь дуртай байж магадгүй гэж хариулж байсан бол үнэн хэрэгтээ энэ туршилтаар оролцогчдын 65% нь оюутнуудыг “хүнд шоконд” оруулсан байна.
Эцэст нь үзвээс судалгаанд оролцсон 40 хүнээс 26 оюутныг хүнд шоконд оруулсан бөгөөд 14 оролцогч хүнд шоконд оруулаагүй. Түүгээр барахгүй олон оролцогчид судлаач руу уурлан эсэргүүцэн дайрч байсан. Гэвч тэд бүгдээрээ эцэст нь энэ эрх мэдлийн даалгавар, тушаалыг дагахыг зөвшөөрсөн байна. Туршилтанд оролцогчид айж түгшсэн байдлаасаа хамаарч туршилтын эцэст арга ажиллагаа нь яаж явагдсан, хуурах үйлдлийг хэрэглэсэн эсэхийг хэлж өгөхийг бүгд л нягтлан асууцгааж байсан байна. Мөн оролцогчдоос олон хүн туршилтын жинхэнэ утга чанарын талаар тодорхой ойлголтгүй өнгөрсөн гэж судалгаатай холбогдуулж олон хүн шүүн хэлэлцсээр байгаа юм. Гэвч Milgram сүүлд нь өөрөө оролцогчдынхоо дотор судалгаа хийхэд тэднээс 84% нь туршилтанд оролцсондоо сэтгэл хангалуун байсан ба зөвхөн 1% нь оролцсондоо харамссан байжээ.
Хэлэлцэмж
Энэхүү эрдэм шинжилгээний ажил сэтгэлзүйн туршитанд хүмүүсийг оролцуулсан гэдгээрээ ёсзүйн талаас ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд гарсан үр дүнг нь үүнээс хойших туршилтуудад бусад эрдэмтэд хэрэглэсээр байгаа билээ. Tomas Blass(1999) хүлцэнгүй зангийн талаар талаархи судалгаануудыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд Milgram-аас хойшхи туршилтуудаар Милграмын дүгнэлт үнэн болох нь батлагджээ гэж бичсэн нь бий.
Энэ туршилтанд оролцогчдоос олонхи нь эрх мэдэлтэний заавраар тарчлаан зовоох ийм хэлбэрийн үйлдлийг яагаад хийсэн байх вэ? Милграмын үздэгээр бол ийм их хүлцэнгүй байдлыг тайлбарлах олон хүчин зүйл байдаг:
Эрх мэдэлтэн биеэр оролцох нь хүлцэнгүй байдлыг ихээхэн мэдүүлдэг
Yale-ийн их сургуулийн ивээл дор энэ судалгаа хийгдсэн болохоор олон оролцогчдыг энэ туршилт хор аюулгүй гэдэгт итгүүлсэн.
Багш оюутнуудыг оролцуулахдаа статистикийн санамсаргүй аргаар сонгосон.
Оролцогчид туршилтыг удирдаж байгаа хүнээ мэдлэг чадвартай шинжээч хүн гэж үзэж байсан.
Шокийн үед зовиур гарч болох боловч аюулгүй гэдгийг тайлбарлаж байсан.
Итгэл зоригтой үе тэнгийхэн хамт байх нь тухайн хүний хүлцэнгүй байдлыг ихээхэн сулруулдаг гэдгийг үүний дараа дараагийн туршилтууд харуулсан байна.

2 comments: