Tuesday, April 8, 2014

Харилцааны сэтгэл зүй

Харилцааны сэтгэлзүй

Мэсний шарх эдгэрдэг Үгийн шарх эдгэрдэггүй Дулдуйтын Данзанравжаа
Хүмүүсийн харилцаа бол хүмүүсийг холбож байдаг бөгөөд хувь хүн ажил мэргэжлийг ахиулах түлхүүр байдаг.  Бидний ихэнхи нь өдөр бүр хүнтэй харилцдаг ба олон хүн бусадтай харилцахад яриа нийлэхгүй сэтгэл дундуур үлдэх нь бий. Яриа нийлээд сайхан ойлголцох үе ч байдаг. Гэвч бидний ярьсан яриа хэлсэн үг заримдаа ойлгомж үнэмшил муутай болж тааламжгүй үр дагавар авчрах үе гардаг.


Бусадтай харилцахдаа алдаа гаргадаг 4-н хэлбэрийг доор өгүүлэв. Эдгээр нь бидэнд асуудал үүсгэж хүмүүсийн харилцааг муутгадаг юм. Хэрэв бид энэ алдаагаа мэдэж чадвал харилцан яриагаа өөрчлөн сайжруулж, хоорондын холбоогоо ч засаж чадна.
Харилцааны соёлд муугаар нөлөөлдөг 4-н хэлбэр
1. Та чи-г заасан зааварчилсан хэлбэрээр хольж хэрэглэх.
Энэ хэлбэр нь харицан ярилцахдаа та чи-г олон хэрэглэж “Та тэгэх ингэх хэрэгтэй”, “Та тэгэх ёстой”, “Тэгвэл танд дээр...”, “Та ч хүмүүс ч... ” гэсэн үгийн хэлбэрүүдийг элбэг хэрэглэх хэлбэр юм. Жишээ нь: та тэгэхдээ нэг их сайн хангалттай биш байна. “Та түүндээ анхаарал тавих ёстой”, “Та миний санааг мэдэж авлаа”, “Та үүнийг одоо хийх шаардлагатай байна” гэх мэтийн үгсийн илрэлүүд юм. Яриандаа ийм үгнүүдийг олон хэрэглэх нь нөгөө хүндээ таагүй сэтгэл төрүүлж, өөрийгөө өмгөөлөх сэтгэл төрүүлдэг ба хүн ер нь өөрийгөө “шинжүүлэх” дургүй байдаг. Ийм ярианы хэлбэрүүд байдлыг бэрхшээлтэй болгож харилцан ойлголцохыг хүндрүүлдэг. Ер нь эдгээр үгнүүдийг олон хэрэглэх нь хуруугаараа чичлэн ярихтай нилээд төстэй илэрхийлэл болно.  Тийм боловч “Та чи-г яриандаа эерэг утгатай үгнүүдтэй  хэрэглэх нь бас зөв байдгийг хэлэх ёстой. Жишээлбэл: “Та энэ төсөлтэй холбогдуулан сайхан зүйл хийжээ” “Чи гайхалтай онцлог шинжтэй хүн юм” байна. Гэх мэтээр үгээ илэрхийлэх нь зөв юм. Бас “та, чи”-г өөрт хамаагүй юмтай хольж хэрэглэх нь буруу биш байдаг. Жишээлбэл: “Та энэ сэдвийг уншаад нилээд мэдээлэлийг олж авах болно” гэх мэт
2. Та чи-г түгээмж үгнүүдтэй хамт олноор хэрэглэх нь буруу хэлбэр
Энэ хэлбэр бол тухайн зан төлөв чанарыг илэрхийлсэн хэлбэр байдаг. Ийм үед “байнга” “хэзээ ч” “цаг үргэлж” “ахиад л” гэх мэтийн үг олон гарах нь бий. Жишээлбэл, “та дандаа жорлонгынхоо суудлыг доошлуулахгүй байх юмаа”, “чи шүднийхээ оо-г үргэлж эргүүлж тавихгүй юм”, та үүнийг ахиад л завааруулчихав”, чи дэндүү залхуу юм та үүнийг үргэлж хийхийг мартаж байна” хүн болгон таныг муу гэдгийг чинь мэднэ гэх мэтийн үг хэллэгүүд. Мөн харилцан ярианы ийм хэллэгүүдийг хүүхэддээ илэрхийлж гаргахгүй байх нь чухал байдаг ба энэ хүүхдийг өөрийгөө үнэлэж чаддаггүй нэгэн болгочихдог юм.
3. Хүнд хатууг нь чиглүүлж, асуудалд зөөлөнг нь чиглүүлж ярьдаг хэвшил
Аль ч харилцан ярианд 2 элемент оролцож байдаг бөгөөд нэг нь тантай ярьж байгаа хүн, нөгөө нь яриагаа илэрхийлж байгаа асуудал буюу (зан төлөв) байдаг. Зөв ярих нь ярьж байгаа сэдвийг нөгөө хүнээсээ яаж холдуулсан утгаар ярих, харин асуудлыг яаж зөөлөн утгаар ярих хэлбэрээс их шалтгаалдаг. Харилцан ярианы зохимжгүй хэлбэр бол үүний эсрэг хэлбэрээ илэрхийлэгддэг. Жишээлбэл:Ярианы буруу хэлбэрүүдийг хэрхэн зөвөөр эерүүлэн бичсэнийг харъя: “Чи дэндүү тэнэг юмаа” гэхийн оронд “Чи дэндүү ухаантай мөртлөө энэ өглөө ухаан гаргаж чадсангүй” гэх “Та ерөөсөө үүнийг цэвэрлэхгүй юм” гэхийн оронд “Би таныг энэ долоо хоног үүгнийг цэвэрлээгүй байгааг мэдлээ” гэх “Чи нилээд сулхан оюутны нэг мөн шүү” гэхийн оронд “Чи энэ ангид нь сайн нь байж чадах мөртлөө сүүлийн шалгалтаараа тааруу дүн авсаныг тань би анзаарсан” гэх мэтээр эерүүлэн хэлэх нь харилцагчдаа таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй.
Үүнээс гадна ба, гэвч, 2 холбоос үгийг зөв хэрэглэх нь нааштай харилцаанд чухал байдаг. Гэвч үг гэдэг бол өмнөх нь хэлсэн утгыг ямагт зөөлрүүлж багасгасан байдаг утгатайгаар яриа ба бичигтэй оролцдог. Харин ба гэсэн холбоос бол хоёр талын утгыг ач холбогдолын хувьд тэнцүүгээр илэрхийлдэг.
4. Дэндүү няцааж ярьдаг хэвшил
Дэндүү няцааж ярьдаг хэвшил бол эерэг сөрөг сэтгэл их хөдөлсөн, юмыг ихээр багасгаж үнэлэх үед илэрдэг.  Жишээлбэл: “Чиний зовоод байгаа чинь миний хувьд утгагүй бөгөөд юу ч биш”, “Чиний шүүмжлэл бол бүгд үндэслэл байхгүй байна”, “Чи дэндүү баярлахаа боль”, “Таны дэвшсэн үнэндээ бага зүйл шүү дээ” гэх мэт...
Хэрэв ярианд оролцож байгаа хүнийхээ эерэг сэтгэгдэлийг дэндүү няцаагаад байвал энэ мэдрэмжтэйгээр зууралдсаар байх буюу улам л ихэснэ. Энэ мэдрэмж нь буруу үйлд хүргэх бөгөөд хүмүүс хоорондын харилцаанд хор саад болдог.

No comments:

Post a Comment