Tuesday, April 8, 2014

Хүмүүжлийн арга

Хүмүүжлийн арга маягууд

Эцэг эхтэйгээ харилцах нь хүүхдийн эрүүл хөгжилд тэргүүн зэргийн ач холбогдолтой
Хүмүүжлийн арга маягууд Эцэг эхчүүдийн чухал зорилт нь үнэт зүйлсүүд, үүргийн хүлээлт болон нийгмийн зан төрхийн дүрэм журмуудад баримжаалах явдал юм. Энэ үйл явцад тэд хүүхдийг дэмжих тэдний түвшин, тэдэнд тавих хяналтын түвшнээр тодорхойлогддог хүмүүжлийн арга маягуудыг ашиглаж болдог. Хүмүүжлийн захирах арга маягийн үед эцэг эхчүүд хүүхдүүддээ хяналтын өндөр түвшнийг үзүүлдэг ба энэ үед тэднийг ойлгох, хүндэтгэх, итгэл үзүүлэхийг үнэндээ эрмэлздэггүй ажээ. Захирангуй арга маягаар хүмүүжсэн хүүхдүүд ер нь түрэмгий, өөрийгөө бууруулж үнэлэх нь түгээмэл байдаг.
Энэ нь бие даасан байдлаа илэрхийлэх хязгаарлагдмал бололцооны үр дүн юм, яагаад гэвэл тэд өчүүхэн зүйлээр сэтгэл нь ханадаг. Нөгөө талаас, өөрийн хүүхдүүддээ хайнга ханддаг сул хяналт тавьдаг, дэмжлэг үзүүлдэггүй эцэг эхчүүд дураараа дургих арга маягийг баримталдаг. Хүүхдийн хөгжилд нэлээд эерэг нөлөөлдөг нөхцөл байдлын үед эцэг эхчүүд дэмжлэг үзүүлдэг, гэхдээ энэ үед хүүхдийн насанд нь тохирсон хэвшмэл асуудлуудыг өөрсдөөр нь шийдвэрлүүлэх бололцоог тэдэнд олгодог. Энэ нь өөртөө харгалзах зан төсөвт нийцсэн эерэг эргэх холбоо, тэрчлэн дурын хүсэмгүй үйлдэлд сөрөг эргэх холбоог багтаадаг.
Сургууль: сургалт, хүмүүжил

Бүлгээр ажиллахыг ангид хичээллэх сайн загвар гэж үздэг. Сурагчид хамтран шийдвэр гаргахаар ажиллаж байгаа нь
Сургуулийн үндсэн үүрэг нь зөвхөн сургалт биш, хүүхдийн ерөнхий хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сурагчид өөрсдийгөө анги хамт олон болон нэгтгэж, бүлгийн журам дүрмийг мөрдөж сурцгаадаг. Өнөөдөр өргөн хэрэглэгдэж байгаа сэтгэл судлалын чухал талуудын нэг нь сурагчид ихээхэн сонирхол, идэвх гаргаснаар сургалт үр ашигтай болж, аливаа асуултанд өөрсдөө хариу олох боломжтой болж байгаа явдал юм. Өнөөгийн багш нарын хувьд онцгой асуудал нь сурагчдынхаа бэлтгэлийн янз бүрийн түвшинг харгалзан тэдний өвөрмөц хэрэгцээнд өөрийн гэсэн хандлагыг тааруулан зохицуулахад оршино. Сургалтын үед сурагч бүртэй ганцаарчлан ажиллах явдал онцгой ач холбогдолтой.

No comments:

Post a Comment