Хүлцэнгүй зангийн талаархи туршилт
Бичсэн adiya
|
29 7-р сар 2013
Эрх
мэдэлтэй хэн нэгэн хүн таныг “нэг хүнийг 400 вольтоор цахилгаанаар
ухааныг нь баларттал цохиул” гэвэл та үүнийг биелүүлэх үү?
Үүнд ихэнхи хүн үгүй гэж тууштай хариулах биз ээ. Гэсэн ч Yale-ийн Их сургуулийн сэтгэл судлаач Stanley Milgram 1960-аад
онд хүлцэнгүй байдалын талаар нилээд хэдэн туршилт хийсэн бөгөөд үүнээс
нилээд сонирхолтой үр дүн харагдсан. Эдгээр туршилтууд нь эрх мэдэлтэй
болон хүлцэнгүй зангийн нөлөөний талаар баттай бөгөөд дуулиантай
мэдээнүүдийг өгсөн юм.