Tuesday, April 8, 2014

Харилцааны сэтгэл зүй

Харилцааны сэтгэлзүй

Мэсний шарх эдгэрдэг Үгийн шарх эдгэрдэггүй Дулдуйтын Данзанравжаа
Хүмүүсийн харилцаа бол хүмүүсийг холбож байдаг бөгөөд хувь хүн ажил мэргэжлийг ахиулах түлхүүр байдаг.  Бидний ихэнхи нь өдөр бүр хүнтэй харилцдаг ба олон хүн бусадтай харилцахад яриа нийлэхгүй сэтгэл дундуур үлдэх нь бий. Яриа нийлээд сайхан ойлголцох үе ч байдаг. Гэвч бидний ярьсан яриа хэлсэн үг заримдаа ойлгомж үнэмшил муутай болж тааламжгүй үр дагавар авчрах үе гардаг.

Сандрах

Сандрах эмгэг


Айдас

Айдас

Айдас буюу фоби (Phobic disorders, Өвчний олон улсын ангиллаар F 40)
Фоби (эртний грекийн “φόβος” — айдас) – хэвийн нөхцөлд айдас хүргэхээргүй ямар нэгэн зүйлээс хар аяндаа хүчтэй айж түгших эмгэг. Энэ эмгэгийн үед айдасыг үүсгэж байгаа объект тодорхой байдаг. Ямар ч хүн улигт айдсын эмгэгээр өвчлөх боломжтой бөгөөд нийт хүн амын 20% нь ямар нэг төрлийн айдастай байдаг гэсэн судалгаа бий.

Ховс эмчилгээ

Ховс эмчилгээ

Гипноз (hypnos –нойр гэсэн утгатай грек үг) бол эмчилгээниий зорилгоор үгээр ятгаж үүсгэсэн хагас нойр бөгөөд ятгах сэтгэл заслын нэг хэлбэр юм. Гипноз судлалын түүхийг дараах үедүүдэд хуваан авч үздэг.

Хүлцэнгүй зангийн талаарх туршилт

Хүлцэнгүй зангийн талаархи туршилт

Хэвлэх PDF
Эрх мэдэлтэй хэн нэгэн хүн таныг “нэг хүнийг 400 вольтоор цахилгаанаар ухааныг нь баларттал цохиул” гэвэл та үүнийг биелүүлэх үү?
Үүнд ихэнхи хүн үгүй гэж тууштай хариулах биз ээ. Гэсэн ч Yale-ийн Их сургуулийн сэтгэл судлаач Stanley Milgram 1960-аад онд хүлцэнгүй байдалын талаар нилээд хэдэн туршилт хийсэн бөгөөд үүнээс нилээд сонирхолтой үр дүн харагдсан. Эдгээр туршилтууд нь эрх мэдэлтэй болон хүлцэнгүй зангийн нөлөөний талаар баттай бөгөөд дуулиантай мэдээнүүдийг өгсөн юм.

Сэтгэл гутрал

Сэтгэл гутрал

СЭТГЭЛ ГУТРАЛ, ТҮҮНИЙ ЭМЧИЛГЭЭ (Depression, Өвчний Олон Улсын Ангиллаар - F32) Сэтгэл гутрал буюу Депресси (латин “depressio” буюу “дарамт” гэдэг үгнээс гаралтай) – энэ байдал нь сэтгэл санаа хямран гутарч, сэтгэц болон бие махбодын идэвхи бууран, эмгэг хариу урвалууд илэрдэгээр тодорхойлогдоно.
Хүн бүхэн заримдаа сэтгэл санаагаар унах, бухимдах тохиолдол байдаг. Түр зуур үүсч байгаа ийм уйтгар гуниг нь хэвийн хариу урвал бөгөөд удаан хугацаар үргэлжлэлгүй ихэнх тохиолдолд шалтгаан нь байхгүй болоход өөрөө замхран арилдаг. Заримдаа сэтгэл санаагаа өөр зүйлд хандуулахад амархан зүгээр болно. Ийм сэтгэл гутралыг хариу урвалын (реактивная депрессия) сэтгэл гутрал гэнэ.

Сэтгэц засал

Сэтгэл засал эмчилгээ гэдэг нь ерөнхий нэр томъёо бөгөөд сэтгэлзүйн хямрал болон сэтгэцийн эмгэгийг эмчилэх процессыг илэрхийлэхэд хэрэглэдэг нэр томъёо юм. Сэтгэл засал эмчилгээ гэдэг нь оюун ухаан, сэтгэл хөдлөлийн болон сэтгэцийн эмгэгүүд,  сэтгэлзүйн асуудлуудыг эмийн бус аргаар, ярилцлага болон бусад арга техникүүдийг ашиглан хөнгөрүүлэх буюу арилгахад чиглэдэг үйл ажиллагаа юм. Medilexicon гэдэг  анагаах ухааны толь бичигт сэтгэл заслын эмчилгээг тодорхойлохдоо: Химийн эм ба физик эмчилгээ хийхгүйгээр ихэнхдээ өвчтнүүдтэй үгийн ба үгийн бус байдлаар харилцахад тулгуурласан оюун ухаан зан чанар, төрх байдлыг өөрчлөх эмчилгээ гэж  тодорхойлжээ.